Сэтгэл
ханамжийг
тээвэрлэнэ

Үнийн санал авах


    Түгээмэл асуултууд

    Үнийн санал ачааны 3 талын хэмжээс жин, болон тээвэр хаанаас хийхээс шалтгаалан харилцан адилгүй бодогддог.

    Ачааг хаанаас хэрхэн тээвэрлэхээс шалтгаалан үнийн санал ихэвчлэн 1-2 хоногт боловсруулан, бэлэн болмогц борлуулалтын мэргэжилтэн та бүхэнд утас болон мэйлээр мэдэгдэнэ

    Тээвэрлийн хугацаа ачаа тээвэрлэлт хаанаас хийгдэхээс шалтгаалан хамгийн багадаа 5 , хамгийн ихдээ 55 хоногт хийгддэг

    Та гаалийн бүрдүүлэлтийг бидэнд хариуцуулж болно. Мөн та ямар бичиг баримт бүрдүүлэх талаарх мэдээллийг урьдчилан авах боломжтой.

    Эл Би Карго ХХК

    • 60 улс

      Дэлхийн 60 гаруй улсаас тээвэрлэлт хийгдсэн

    • 270,000 мкуб

      Нийт 270,000 мкуб ачааг тээвэрлэлээ

    • 1400

      1400 харилцагчдад үйлчилсэн

    Тээвэр зуучийн чиглэлээр 15 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж буй Ландбридж ХХК нь жижиг илгээлтийн тээврийн чиглэлээр бизнесийн цар хүрээгээ тэлэн, үйлчлүүлэгчтэйгээ улам ойртон, чанартай үйлчилгээ үзүүлгэх зорилгоор “Эл Би Карго ХХК” 2022 оны 12 сарын 01-ны өдөр байгуулсан.

    “Эл Би Карго” компани нь Монгол улсын анхны  жижиг илгээлтийн / түүвэр ачааны / тээвэр зуучийн компани юм.

    Бид таны үнэ цэнэтэй ачааг өөрийн агентийн сүлжээгээ ашиглан ачаа бүрийн онцлогт тохирсон тээврийн шийдлүүдийг санал болгож, товлосон хугацаанд нь эрсдэлгүй, найдвартай, аюулгүй, зорилтот үнээр тээвэрлэн хүргэх бөгөөд тээврийн онцлог, хэмжээнд суурилсан хамгийн хямд, найдвартай тээврийн үйлчилгээг үзүүлдгээрээ давуу талтай.

    Ландбридж компани

    “Ландбридж” компани нь 2008 онд байгуулагдсан цагаасаа эхлэн УЛС ХООРОНДЫН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАМГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ БАЙХ алсын хараандаа хөтлөгдөн, мэргэжлийн, энгийн ойлгомжтой тээвэр логистикийн цогц үйлчилгээг үйлчлүүлэгч, түншүүддээ үзүүлэхийг зорьж ирсэн.

    Энэ хугацаанд бүх төрлийн тээврийн хэрэгслээр дэлхийн 5 тивийн 90 гаран орны, 2,500 орчим цэгт, давхардсан тоогоор 50,000 гаруй үйлчлүүлэгчид тээвэр логистикийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэжээ. Өдгөө Ландбридж компани нь 250 гаруй мэргэжлийн боловсон хүчинтэйгээр улс хоорондын тээвэр логистикийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн, доорх зорилгыг тавин ажиллаж байна.

    • Улс хоорондын тээвэр логистикийн үйлчилгээг чанартай, хялбар, ойлгомжтой болгох
    • Тээвэр логистикийн шилдэг шийдэл, санаа, арга технологийг хэрэгжүүлэх чадамжийг бий болгох
    • Үйлчлүүлэгчдэдээ бүх төрлийн тээвэр зохион байгуулалтын иж бүрэн үйлчилгээг хүргэх

    Уг зорилгынхоо илрэл болгож Монголдоо анхдагч жижиг илгээлтийн тээвэр зуучлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ мэргэшсэн баг хамт олонтой “ЭЛ БИ КАРГО ХХК” хэмээх бие даасан компани болгон, харилцагч үйлчлүүлэгч та бүхэнд танилцуулж байгаадаа баяртай байна.

    LCL- Чингэлгийн жижиг илгээлтийн тээвэр 

    Дэлхийн бүх орноос тээврийн гол боомтуудад ачааг цуглуулан тээвэрлэх үйлчилгээ

    LTL- Автомашины жижиг илгээлтийн тээвэр 

    Европын бүх орноос ХБНГУ дахь хамтрагч агентын агуулахаар дамжуулан долоо хоног бүр тогтмол хуваариар тээвэрлэх үйлчилгээ

    Экспортын жижиг илгээлтийн тээвэр 

    Монгол улсаас экспортлох ачааг цуглуулан 1-2 сард тогтмол дэлхийн бүх улс руу тээвэрлэх үйлчилгээ

    Хоригтой ачааны жижиг илгээлтийн тээвэр

    Тээврийн шинэ замнал буюу БНХАУ-ын Тианжин боомт болон БНХАУ -ын Такешикен боомтуудаар тээвэр хийж байна

    Темперарутын горимтой жижиг илгээлтийн тээвэр

    Эм эмнэлгийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг хөлдөх, хайлах эрсдэлтэй ачааг Европын холбооны улс, БНСУ болон БНХАУ-аас тогтмол хуваарийн дагуу тээвэр хийж байна.

    0% Аюулгүй тээвэрлэлт
    0 Харилцагчид
    0 Тээвэр хийгдсэн улс
    0 мкуб ачаа тээвэрлэлт

    Харилцагчдын

    Сэтгэгдэл