Бидний санал болгож буй жижиг илгээлтийн тээвэр
Хаалганаас хаалганд хүргэнэ
Бид таны ачааг байгаа газраас нь очиж аван хаалганаас хаалганд хүргэх тээвэрлэлтийг зохион байгуулдаг.
Бичиг баримтын нийцлийг хангана
Бид тээвэрлэлт явагдаж буй орны дотоод нөхцөл байдал, дүрэм журам, баримт бичгийн шаардлагын талаарх мэдээлэл тухай бүрд нь хүлээн авч байдаг тул та ачааны гаалийн бүрдүүлэлт, аюулгүй байдал, лицензийн шаардлага болон тухайн улсын дүрэм журмын дагуу шаардагдах бичиг баримтыг цаг алдалгүй хүлээн авах боломжтой
Тээвэр бүр даатгалтай
Эрсдэл хэдийд ч үүсэж болзошгүй. Үйлчлүүлэгч та бидний санал болгож буй нөхцөлөөр даатгалын хураамж нэмж төлөхгүйгээр даатгагдсан тээврийн үйлчилгээ авах боломжтой. Хэрэв илүү нөхцөлөөр даатгуулах хүсэлтэй бол бид таны даатгалын зуучлагч байх боломжтой.
Тээврийн мэдээлэл, зөвлөгөө
Танд тээвэрлэлтийн ямар хэрэгцээ байна вэ, ямар төрлийн үйлчилгээ сонгох нь оновчтой вэ гэх мэт тээвэрлэлттэй холбоотой бүхий л мэдээллийг бид танд өгөх болно.
Гаалийн иж бүрэн үйлчилгээ
Бид та бүхэнд гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг санал болгож байна. Түүнчлэн та ачаагаа гаалийн байгууллагад мэдүүлэх, татвар хураамжийг бодуулах, гаалийн үзлэгт оруулах зэрэг үйлчилгээнд цаг заваа бүү зарцуулаарай. Бид эдгээр үйлчилгээг нэмэлт төлбөргүйгээр та бүхэнд үзүүлнэ.
Замын мэдээ
Үйлчлүүлэгч та тээврийн захиалга өгснөөс эхлээд эцсийн цэг хүртэл дараах төрлийн мэдээлэл авах боломжтой.
- Ачааны хөдөлгөөний мэдээллийг цэг бүрд таны утасны дугаар үгүй бол цахим хаягаар илгээнэ
- Тээвэртэй холбоотой мэдээллийг хариуцсан логистик мэргэжилтэн тухай бүрд нь танилцуулна
- Цахим тээврийн систем ашиглан тээвэрлэлтийн замын мэдээг хянах боломжтой