Экспортын жижиг илгээлтийн тээвэр
Бүтээгдэхүүн
Экспортын жижиг илгээлтийн тээвэр
Ачаа бүрийн онцлогт тохирсон тээврийн шийдлүүдийг чингэлэг болон ачааны автомашинд тооцон гаргаж дэлхийн бүхий л улс орон руу Монгол улсаас тээвэрлэн гаргах үйлчилгээг бид таньд санал болгож байна. Гаалийн бичиг баримт болон бүрдүүлэлтийн үйлчилгээг манай талаас бүрдүүлэн таны алтан цагийг хэмнэх болно.




Биднийг сонгосноор
Тээвэр бүр даатгалтай
Эрсдэл хэдийд ч үүсэж болзошгүй. Үйлчлүүлэгч та бидний санал болгож буй нөхцөлөөр даатгалын хураамж нэмж төлөхгүйгээр даатгагдсан тээврийн үйлчилгээ авах боломжтой. Хэрэв илүү нөхцөлөөр даатгуулах хүсэлтэй бол бид таны даатгалын зуучлагч байх боломжтой.
Гаалийн иж бүрэн үйлчилгээ
Бид та бүхэнд гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг санал болгож байна. Түүнчлэн та ачаагаа гаалийн байгууллагад мэдүүлэх, татвар хураамжийг бодуулах, гаалийн үзлэгт оруулах зэрэг үйлчилгээнд цаг заваа бүү зарцуулаарай. Бид эдгээр үйлчилгээг нэмэлт төлбөргүйгээр та бүхэнд үзүүлнэ.
Хаалганаас хаалганд хүргэнэ
Бид таны ачааг байгаа газраас нь очиж аван хаалганаас хаалганд хүргэх тээвэрлэлтийг зохион байгуулдаг.
Замын мэдээ
Үйлчлүүлэгч та тээврийн захиалга өгснөөс эхлээд эцсийн цэг хүртэл дараах төрлийн мэдээлэл авах боломжтой.
- Ачааны хөдөлгөөний мэдээллийг цэг бүрд таны утасны дугаар үгүй бол цахим хаягаар илгээнэ
- Тээвэртэй холбоотой мэдээллийг хариуцсан логистик мэргэжилтэн тухай бүрд нь танилцуулна
- Цахим тээврийн систем ашиглан тээвэрлэлтийн замын мэдээг хянах боломжтой